НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ВАКЦИНД ХАМРАГДАХ ЁСТОЙ ИРГЭДИЙН 70 ХУВЬ НЬ ЭХНИЙ ТУНГАА ХИЙЛГЭЖЭЭ

2021-05-01 38

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1 сая 23 мянган иргэн вакцинжуулалтад хамрагдаад байна. Үүнээс нийслэлд 683 мянган хүн эхний тунгаа аваад байгаа бол 339 мянга гаруй иргэн бүрэн тундаа хамрагдаад байна. Нийслэлийн хэмжээнд 1 сая 100 мянган хүн вакцинд хамрагдах ёстой. Тэгвэл одоогоор 70 хувь нь вакцины эхний тундаа хамрагджээ. Харин нийслэлийн хэмжээнд вакцины эхний тунгаа хийлгээгүй 250 мянган иргэн байна. Дээрх иргэдийг нэн даруй вакцинжуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.

Холбоотой мэдээ