С.Ганбаатар гишүүн АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ илэрхийллээ

2021-04-30 41

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өчигдөр МАХН-аас гарч, О.Цогтгэрэл даргатай АН-д элсэж байгаагаа мэдэгдсэн. Тэрээр өнөөдөр тус АН-ын Дотоод сонгуулийн хороонд материалаа хүлээлгэн өгч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

С.Ганбаатар гишүүн энэ үеэрээ “Уул уурхайн баялгийг ард түмний орлого болгоё, сургууль, цэцэрлэг, эмнэлэг болгоё гэсэн байр сууриндаа олон жил тууштай явж байгаа. Цаашдаа ч явна. Тэмцэхээс илүү үр дүн гаргах хэрэгтэй байна. Үүнийхээ төлөө АН-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах дотоод сунгаанд оролцохоор баримт материалаа хүлээлгэн өглөө” гэлээ.

Холбоотой мэдээ