УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарч байгаагаа мэдэгдлээ

2021-04-29 44

2020 оны УИХ-ын сонгуулиар “Та бидний эвсэл”-ээс Орхон аймагт нэр дэвшин сонгогдсон МАХН-ын дэд дарга С.Ганбаатар намаасаа гарч байгаагаа мэдэгдлээ. Тэрээр “МАН, МАХН нэгдэж хурлаа хийж байна. Би энэхүү хуралд нь хүндэтгэлтэй хандаж байна. Эрх баригчидтай хийх тэмцэлд хань болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага, хамт олондоо сайн сайхныг хүсэж байна. МАН-тай миний бие нийлэх боломжгүй учраас ийм шийдвэр гаргаж байна. УИХ дээр сонгогчдынхоо дуу хоолойг өргөж ажиллана. Эрдэнэтчүүд маань эрх баригчдыг хянаарай гэж намайг сонгосон. УИХ-д байгаа МАН-ын 62 суудлыг 63 болгох гэж тэд надад саналаа өгөөгүй” гэлээ.

Холбоотой мэдээ