“КОВИД-19” ТУСААД ЭДГЭРСЭН ХҮМҮҮСИЙГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ ТОХИОЛДОЛ ГАРЧ БАЙНА

2021-04-29 52

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд “Ковид-19” цар тахлаар 34,623 хүн өвчилсөн байна. Халдвар авсан нийт иргэдийн талаас илүү хувь буюу 18,719 нь эдгэрээд байгаа юм. Тэгвэл халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг ялгаварлан гадуурах тохиолдол гарч эрүүл мэндийн яаманд нэг бус удаа гомдол мэдээлэл ирсэн байна. Тиймээс яамны зүгээс халдвар авсан хүмүүст цар тахлын дархлаа буюу эсрэг биет тогтсон тул бусдад ямар нэг байдлаар халдвар тараах боломжгүйг онцойлон анхааруулж байна. Харин халдварт өртөөгүй иргэд өөрсдийгөө хамгаалж халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэйг санууллаа.

Холбоотой мэдээ