АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тавдугаар сарын 1-нд тодруулна

2021-04-29 46

М.Тулгат даргатай АН-аас мэдээлэл хийлээ. Тус нам өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ батламжлах Их хурлынхаа төлөөлөгчдийг цахимаар сонгож байгаа ажээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ энэ сарын 30-нд 09.00-15.00 цагт бүртгэх юм байна. Улмаар тухайн өдрийнхөө 16.00 цагт нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулж, 17.30 цагт халз мэтгэлцээн зохион байгуулах ажээ.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах санал хураалт нь тавдугаар сарын 1-нд 09.00-22.00 цагт болох ажээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах санал хураалтад АН-ын гишүүн бүр оролцох юм байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ батламжлах Үндэсний бодлогын хороо болон Их хурлаа тавдугаар сарын 2-нд хийхээр төлөвлөжээ.

Нэр дэвшигчиддээ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тавьсан шаардлагаас гадна ёс зүйн шаардлага тавьж байгаа гэдгийг АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг хэллээ. Тухайлбал, хүн хүний эрх эрх чөлөө, хувийн өмчийн эсрэг аливаа санаачилга гаргахгүй байх, парламентын засаглалыг тууштай хамгаалах, цаазаар авах ялыг сэргээхгүй байх, гуравдагч хөршийн бодлогыг тууштай дэмжих шаардлагыг тавьж байгаа ажээ.

Холбоотой мэдээ