Энэтхэг тусламжийн анхны ачааг хүлээж авлаа

2021-04-27 54

Сүүлийн зургаа хоног дараалан цар тахлын 300 000-аас дээш тохиолдол бүртгэгдэн хүнд байдалд ороод буй Энэтхэг улсад олон улс тусламжийн гараа сунгахаар болж байгаа талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл Энэтхэг улс тусламжийн анхны ачаагаа хүлээж авчээ. Их Британиас илгээсэн тусламж өнөөдөр Энэтхэгт очсон байна. Ачаанд 495 хүчилтөрөгчийн баяжуулагч, 120 аппарат, хиймэл амьсгалын 20 гар аппарат байгаа талаар бид өчигдөр мэдээлсэн. Их Британиас гадна Герман, АНУ тэргүүтэй олон улс тусламж амалж, бэлтгэж байгаа бөгөөд Их Британийнх эхнийх нь болж байна.

Өнгөрсөн 24 цагт тус улсад 323 144 батлагдсан тохиолдол илэрч, 2 771 хүн нас баржээ.

Холбоотой мэдээ