Хадгалах хугацаа нь дууссан 187 ширхэг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгажээ

2021-04-16 35

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний худалдааны 6358, хүнсний үйлдвэр 17, эмийн сан 174, бусад 50 нийт 6599 газарт хяналт шалгалт хийжээ. Улмаар халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй нийт 652 зөрчлийг илрүүлсэн байна. Мөн захирамж зөрчин үйл ажиллагаа явуулсан 20 иргэний үйл ажиллагааг зогсоожээ.

Түүнчлэн 10 аж ахуйн нэгж, дөрвөн иргэний хүнсний худалдааны газарт худалдаалж байсан хадгалах хугацаа дууссан 13 нэр төрлийн 187 ш, 311968 мянган төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар устгуулсан байна.

Холбоотой мэдээ