“Эко” С.Нямдаваагийн “River Villa” хотхоны бохирын шугам Дунд, Туул голыг бохирдуулах эрсдэл үүсгэж байна

2021-04-15 81

“Эко констракшн” ХХК-ийн захирал С.Нямдаваагийн нэр дээр баригдаж буй  “River Villa” хотхон анх газрын зөвшөөрлөө авахаасаа эхлүүлээд хууль зөрчиж, байгаль сүйтгэсэн буруутай үйл ажиллагаа явуулсаар байна. Тодруулбал тус барилгын дэд бүтцийг татахын тулд Дунд голыг хууль бусаар ухаж, голын голдиролыг өөрчлөн, төмөр замын дэд бүтэц эвдэж сүйтгэснийг иргэд, төрийн захиргааны байгууллагын алба хаагчид эсэргүүцэн таслан зогсоож байсан. Гэвч тус хотхон мөн л хууль бусаар, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр Дунд голын дээгүүр дамнуулан бохирын хоолой татжээ. Гэвч энэхүү бохирын хоолой задарсан тохиолдолд “River Villa” хотхоны бохир шууд голын ус руу цутгаж, нийслэлийн иргэдийн ундны усийг бохирдуулах эрсдлийг бий болгож байна.

Энэ талаар СБД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхдөлтэй ярилцлаа.

Эх сурвалж chek.mn

Холбоотой мэдээ