КОВИД-19 ХАЛДВАРЫН ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРСЭН ИРГЭНД ОНОШИЛГОО ХИЙХЭЭС ИЛҮҮТЭЙ ШУУД ЭМНЭЛЗҮЙН АРГА ХЭМЖЭЭ АВДАГ БОЛЛОО

2021-04-15 35

Өнөөдрөөс эхлэн ковид-19 халдварын шинж тэмдэг буюу амт үнэр мэдрэхгүй болох, халуурах, ханиалгах зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрсэн иргэдийг оношилгоо хийхээс илүүтэй шууд эмнэлзүйн арга хэмжээ авч эхлэхээр зохион байгуулалт хийхээр болжээ. Тодруулбал Эрүүл мэндийн сайдын шинэ тушаалаар ковид-19 халдварын хариу арга хэмжээ авах тактик дээр өөрчлөлт хийсэн байна. Энэ хүрээнд ХӨСҮТ оношилгоо эмчилгээ хийх ажлыг дүүрэг бүрийн нэгдсэн эмнэлэг дээр хийж байхаар болжээ. Өөрөөр бол ХӨСҮТ ийн хүчин чадал дээд хэмжээндээ тулсан тул дүүрэг бүрт баг гарч шинж тэмдэг илэрсэн иргэдэд эмнэлзүйн арга хэмжээ авч, оношилж ажилладаг байхаар зохицуулсан байна.

Холбоотой мэдээ