Шатахуун тээврийн автомашин онхолдож 3 тонн түлш асгарав

2021-04-15 45

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн чиглэлийн авто замын хажуу руу шатахуун тээврийн том оврын автомашин унаж гурван тонн дизель түлж асгарчээ.

Энэ тухай дуудлагыг өчигдөр /04.14/ 21:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 21:30 цагт очиход иргэн Б-ын жолоодож явсан “ВНЛ64Т300” загварын 12 тонн дизель түлш тээвэрлэж явсан шатахуун тээврийн автомашин авто замын хажуу руу унаж, асгарсан гурван тонн дизель түлшийг элс, шороо асган саармагжуулж 4 цаг 30 минут ажилласан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ