Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэнийг 500 мянган төгрөгөөр торгоно

2021-04-14 42

Засгийн газраас энэ сарын 10-наас эхлэн бүх нийтийн хөл хорио тогтоогоод буй. Хатуу хөл хорионы үед иргэдийг зөвхөн гэрийнхээ ойр, хотхон дотроо өглөө 06-08, орой 16-18 цагийн хооронд гарч салхилахыг зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл бусад үед хөдөлгөөн хязгаарлахыг эрх бүхий байгууллагаас сануулсаар байгаа. Гэвч сүүлийн үед дүүрэг дамжин явах иргэдийн хөдөлгөөн нэмэгджээ.

Тиймээс иргэдийг дүүрэг дамжиж явахгүй байх, бичиг баримт гэрийн хаягтай тулгалт хийн цагийн хязгаар зөрчин дэмий сэлгүүцсэн тохиолдолд хариуцлага тооцохоор болсныг анхааруулж байна.

Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл /Гамшгаас хамгаалах хууль зөрчих/ийн 2 дах хэсэг ” Эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр хөдөлгөөний хязгаарлалт дэглэмийг зөрчсөн, саад учруулсан  бол хүнийг 500. 000  торгох заалттай.

Холбоотой мэдээ