885 хүнээс коронавирусийн халдвар илэрч, хоёр хүн нас баржээ

2021-04-13 39

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Сүүлийн 24 цагт 13100 хүний шинжилгээний хариу гарч, 885 хүнээс коронавирусийн халдвар илэрч, хоёр хүн нас баржээ. Мөн коронавирусийн халдвар авсан 371 хүн эдгэрчээ.

Сүүлийн 24 цагт 885 хүн шинээр халдвар авснаар манай улсад батлагдсан халдварын тоо 16603 боллоо. 20 болон 61 настай эрэгтэй нас барж, нас баралтын тоо 27-д хүрээд байна.

Шинээр бүртгэгдсэн халдварын 836 нь Улаанбаатар хотод, 48 нь орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал, Орхон аймагт 10, Архангайд найм, Сэлэнгэд зургаа, Ховд, Сүхбаатарт тав, Булган, Төв аймагт дөрөв, Өвөрхайнгай, Хэнтийд нэг тохиолдол бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар 2667 хүн коронавирусийн халдвараа эмчлүүлж байна. Үүний 1910 нь хөнгөн, 610 нь хүндэвтэр, 127 нь хүнд, 20 нь маш хүнд гэсэн оноштой байгаа аж. Сүүлийн долоо хоногт 10 гаруй хүн нас барсан бөгөөд хавсарсан өвчний улмаас нас баржээ.

Холбоотой мэдээ