ДУНДГОВЬД 8 ТОХИОЛДОЛ БАТЛАГДАЖ, ХАЛДВАРГҮЙ 2 АЙМАГ ҮЛДЛЭЭ

2021-04-12 51

Дундговь аймгийн онцгой комиссоос өчигдөр Covid-19-ийн найман батлагдсан тохиолдол бүртгэгдэж, халдвартай бүс болсноо зарлалаа. Тус аймаг нь халдвар бүртгэгдээгүй гурван аймгийн нэг байсан бөгөөд ийнхүү анхны найман тохиолдол нь илэрлээ.

Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс “Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд сэжигтэй нэг тохиолдол түргэвчилсэн оношлуураар илэрч, нийт найман хүний сорьцыг Өмнөговь аймгийн лаборатори явуулахад нэг хүнээс covid-19-ийн халдвар илэрлээ гэх мэдээг ирүүлсэн. Бид дахин баталгаажуулах шинжилгээ хийлгэхээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн лаборатори руу 32 хүний сорьцыг илгээхэд найман хүнээс covid-19-ийн халдвар илэрсэн гэх мэдээг өнөөдөр авлаа. Одоогоор 10 хүний шинжилгээний хариу гараагүй хүлээгдэж байна. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 91 хүн, дам хавьтлын 171 хүнийг олж тогтоогоод байна. Халдвар авсан иргэдийг одоогоор Эрдэнэдалай суманд тусгаарлан, эмчилж байна. Өнөөдөр тус сумын 143 хүний PCR шинжилгээний сорьцыг Улаанбаатар хот руу хүргэсэн. Мөн аймгийн төв дээр хавьтал байж болзошгүй таван хүний сорьцыг илгээсэн. Өндөршил суман дахь ойрын хавьтлуудын түргэвчилсэн шинжилгээний хариу сөрөг гарсан.

Ийнхүү Монгол орны 21 аймгийн 19-т нь covid-19-ийн халдвар бүртгэгдлээ. Одоогоор Өмнөговь, Говь-Алтай зэрэг аймгуудад халдвар бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ