Хөл хорионы үед ахмадуудыг дархлаажуулалтад хамруулна

2021-04-12 51

Улсын хэмжээнд тогтоосон хатуу хөл хорионы үед ковид19-ийн вакцины дархлаажуулалтыг хийхгүй байхаар шийдвэрлэсэн билээ. Харин өндөр настай, архаг хууч өвчтэй халдвар авбал хүндрэх эрсдэлтэй ахмадуудыг хөл хорионы үед дархлаажуулахаар болжээ.

Геронтологийн үндэсний төвөөс 11 дүгээр сургууль дээр ахмадын вакцинжуулах ажилд зориулж цэг нээсэн байна.  Вакцин хийх шаардлагатай ахмадуудыг дуудах, өөрөө ирэх боломжгүй бол очиж авчрах зэрэг зохион байгуулалтын талаар ярилцаж байгаа аж.

Холбоотой мэдээ