300 мянган төгрөгөө авч чадаагүй иргэдийн анхааралд

2021-04-11 78

Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийн эргэлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын 3.3 сая иргэнд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор шийдвэрлэсэн. Мөнгөн тэтгэмжийг тэтгэвэр, хүүхдийн мөнгө, ногдол ашиг авдаг данс болон е-баримт зэрэгт бүртгэлтэй дансаар олгож буй. Харин

  • Насанд хүрсэн
  • Тэтгэврийн насанд арай хүрээгүй
  • Одоогоор төрөөс ямар ч төрлийн халамж авдаггүй
  • Гадаадад сурч, амьдардаг, эх орондоо ирээгүй
  • E-баримт байхгүй, НӨАТ-ын буцаан олголт авдаггүй
  • Төрийн албаны цалингийн сүлжээнд байхгүй
  • Малчны А дансаа бүртгүүлээгүй
  • 1072 хувьцаанаас ямар нэг байдлаар хоцорсон иргэд 300 мянган төгрөгөө авч чадаагүй байна.

Эдгээр иргэд газарзүйн байрлалаасаа үл хамаарч интернет хэрэглэх боломжтой бол E-баримт системд бүртгүүлээд 300 мянган төгрөгөө авах боломжтой аж.

 

Холбоотой мэдээ