Сүхбаатар, Архангай, Орхон аймагт халдварын тоо эрчимтэй нэмэгдэж байна

2021-04-10 46

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 689 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 14183 боллоо.

Шинээр бүртгэгдсэн 689 тохиолдол бүгд дотоодод гарсан халдвар юм. Үүний 618 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 11792 боллоо.

Сүүлийн 24 цагт аймаг орон нутагт 68 тохиолдол бүртгэгдэж 1841 боллоо. Сүхбаатар, Архангай, Орхон аймагт халдварын тоо эрчимтэй нэмэгдэж байна. Харьцангуй сүүлд халдварын голомт болсон Сүхбаатар аймагт сүүлийн хэдхэн хоногт өдөрт 10 орчим тохиолдол нэмэгдсээр нийт батлагдсан тохиолдлын тоо 63-т хүрээд байгаа бол Архангайд 9 тохиолдол шинээр нэмэгдэж нийт тохиолдлын тоо 165 боллоо. Тус аймгийн  Эрдэнэмандал суманд халдвар гарч байгаа гэсэн албан бус мэдээлэл байгаа юм.

Аймгууд дахь батлагдсан тохиолдлын тоо /сүүлийн 24 цагт,/:

Ховд 12

Хөвсгөлд 1

Архангай 9

Өвөрхангай 7

Сэлэнгэ 12

Сүхбаатар 9

Дархан Уул 8

Орхон 11

Сүүлийн 24 цагийн хугацаанд 353 хүн эдгэрч, эмнэлгээр гарсан байна. 8875 хүн эдгэрчээ. Гэртээ 2000 орчим хүн эмчлүүлж байна. Түүнчлэн нэг хүн коронавирусийн улмаас нас баржээ. Коронавирусийн шалтгаант нас баралтын тоо 20 болж байна.

Холбоотой мэдээ