Үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн салбарын ажилчид хувийн автомашинаар тэгш, сондгойгоор зорчино

2021-04-09 72

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Улаанбаатар хот 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу улаан түвшинд шилжиж байна.

Энэ хугацаанд ямар зохицуулалт хийх талаар нийслэлийн Онцгой комиссоос танилцууллаа.  Дээрх хугацаанд иргэд гэрийн ойролцоох дэлгүүрээс хүнс, түлш, зөөврийн ус, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, эмийн сангаар үйлчлүүлэх, буяны ажилд оролцох, шинжилгээ өгөх болон дархлаажуулалтад хамрагдах, хязгаарлалттай тоо /нэг дор таваас ихгүй хүн/-гоор агаар салхинд гарах нь нээлттэй. Нийтийн тээвэр цагийн хязгаарлалттайгаар зөвшөөрөгдсөн салбарынханд үйлчлэх бөгөөд автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Харин үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн салбарын ажилчдыг хувийн автомашинаар, улсын дугаарын тэгш сондгой хязгаарлалтай зорчуулах юм. Ингэхдээ ажлын газрын үнэмлэх, тодорхойлолтыг үндэслэх ажээ. Өөрөөр хэлбэл зөвшөөрөгдсөн салбарын ажилтан, албан хаагчдаас QR код шаардахгүй гэлээ.

Хатуу хөл хорионы үеэр үйл ажиллагаа нь зөвшөөрөгдөх байгууллагуудыг танилцуулбал,

Төрийн байгууллага

  • Тусгай чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа / Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, цагдаа, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Тусгай алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Гааль, Татвар, Байгаль орчныг хамгаалах Улсын бүртгэл, Гадаадын иргэн, харьяаны асуудал эрхлэх, Дипломат/
  • Эрүүл мэндийн байгууллага
  • Хууль тогтоох дээд байгууллага, төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, /ажилтан албан хаагчдын 30 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ийн суурийн төлөөлөгчийн газар болон ижил үйл ажиллагаатай Олон улсын байгууллага, /УБТЗ ХНН/, /Чингис хаан ОУНБ/, Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн, Нөөц төв гэх мэт / ажилтан албан хаагчдын 30 хүртэлх хувиар ажиллах, цагийн хязгаартай
  • Цахилгаан, усан хангамж, ариутгал татуурга, хот нийтийн аж ахуйн чиглэл,
  • Шуудан , харилцаа холбоо
  • Сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллага бүхий түлшний тээвэрлэлт
  • Шүүх, прокурорын байгууллага
  • Халамжийн байгууллага
  • Банк санхүү хөрөнгийн биржийн үйл ажиллагаа
  • Мал, амьтны өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

ААН-үүд:

  • Цахилгаан, усан хангамж, ариутгал татуургын үйл ажиллагаа
  • Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага,
  • Шатахуун, түлшний хангамжийн үйл ажиллагаа
  • Хүнс, хүнсний сав баглаа боодлын үйлдвэр, худалдаа, тээвэрлэлт, түгээлт ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал амьтны тэжээл/
  • Ариутгал, халдваргүйжүүлэл, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой муурын устгал
  • Банкны цахим болон автомат тооцооны үйл ажиллагаа
  • Сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллага бүхий түлшний тээвэрлэлт
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хангах аж ахуйн нэгж, байгууллага
  • Харилцаа холбоо, шуудан илгээмжийн үйл ажиллагаа,
  • Оршуулах үйл ажиллагаа
  • Хэвлэл мэдээлэл /тусгай нөхцөлөөр зөвшөөрөл олгох/
  • Малын өвс тэжээлийн үйлдвэрлэл худалдаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  • Бараа материалын цахим худалдаа хүргэлтийн үйл ажиллагаа

Холбоотой мэдээ