Ханх суманд 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2021-03-03 48

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт өчигдөр буюу гуравдугаар сарын 02-ны өдөр газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Тодруулбал, өчигдөр 11:50 орчимд 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэргэжлийн байгууллагад мэдээлсэн аж. Газар хөдлөлтийн чичирхийлэл тухайн бүс нутагт нутагладаг иргэдэд мэдрэгдсэн ч ямар нэг хохирол учраагүй хэмээн мэдээлсэн байна.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймагт 6.5 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсноос хойш дахин ийм өндөр хэмжээний чичирхийлэл бүртгэгдээгүй юм.

Эх сурвалж: Онцгой байдлын газар

Холбоотой мэдээ