Марафонч Б.Сэр-Од Токиогийн олимпод оролцох эрхээ авчээ

2021-02-28 62

Монгол Улсын Хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн дээд амжилтыг 10 удаа шинэчлэн тогтоож,  хөнгөн атлетикийн тамирчдаас хамгийн анхы олимпод оролцох эрхийг авч байсан марафонч Б.Сэр-Од “Токио 2020” олон улсын олимпийн наадамд оролцох эрхээ авчээ.

Ингэснээр түүний хувьд тав дахь удаагийн олимпод хурд, хүчээ үзэх боломжтой болж байгаа юм.

Тэрээр олимпод оролцохоор Япон улсад бэлтгэл сургуулилтаа базааж байгаа бөгөөд өнөөдөр 2:09:26 амжилттай гүйж тав дахь удаагийн олимпийн эрхээ авчээ. Түүний хувьд одоо 39 настай юм.

Холбоотой мэдээ