Архангайд 4,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

2021-02-27 93

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар “Хөвсгөл нуур”-нд энэ сарын 26-ны өдрийн 07:28 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Мөн Архангай аймгийн Чулуут сумын Хайрхан багийн “Бүрд энд” гэдэг газар энэ сарын 26-ны өдрийн 22:29 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Хайрхан багийн Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээллээ.

Холбоотой мэдээ