Д.Сарангэрэл: Бид хүүхдүүдээ коридорт биш тасагт хүлээн авдаг болсон

2019-12-26 247

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 30 ортой хүүхдийн тасаг шинээр нээгдлээ. Нээлтэд
Эрүүл мэндийн сайн Д.Сарангэрэл, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн

газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад төлөөллүүд оролцсон.

Эрүүл мэндийн сайд энэ үеэр хэлэхдээ “энэ онд 0-5 хүртлэх нялхасын  эндэгдэл буурсан

үзүүлэлттэй гарсан байна. Энэ нь эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд та бүгдийг
хүн ардын төлөө гэсэн хичээл гэж үзэж байгаа. 2020 он гэхэд Монгол хүний дундаж
насжилтыг 71 насанд хүргэх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаараа дэлхий нийтэд ийм
амлалт өгсөн. Одоогийн байдлаар нийслэлд Монгол хүний дундаж насжилт 71.6 хувьд хүрч
зорилтод хүрсэн сайхан мэдээ байна. Үүнд төр засаг, олон улсын байгууллагуудын тусламж,
дэмжлэг зэрэг олон талын хүчин зүйл шаардлагатай. Өнгөрсөн онд хүүхдийн 977 ортой
байсан бол энэ онд 1033 ортой болсон байна. Гэсэн ч өсөн нэмэгдэж байгаа хүн амын тоонд
хүрэлцэхгүй байна. Тиймээс хүүхдийн тасгийн өргөтгөлийг хийж өглөө. Ингэснээр шинээр 12
өрөө бий болж байгаа юм. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх
шаардлага бий. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж байна.
Гурван жилийн өмнө бид хүүхдүүдээ коридорын шалан дээр хүлээн авдаг байсан. Дараа нь
коридорт орон дээр хүлээн авдаг болсон. Одоо коридорт ч тасагт хүлээн авдаг болсон. Энэ
бүхнийг хийхэд эрүүл мэндийн салбарын менежмент, зохион байгуулалт чухал байсан. Энэ
мэт хүүхдийн орыг шат дараатай нэмэгдүүлж байгаа” гэв.

Холбоотой мэдээ