Шинэлэг хэлбэрийн барилдаан зохион байгуулна

2021-02-23 51
Шинэлэг хэлбэрийн барилдаан зохион байгуулна
Дэлхий даяар тархаад байгаа цар тахлын улмаас Монголын Үндэсний Бөхийн Холбооноос зохион байгуулагддаг олон барилдаанууд цуцлагдаад байна. Онцгой дэглэмийн энэ үед спортын уралдаан тэмцээнд оролцох тамирчдын тоо, зохион байгуулагдах хэв маяг өөрчлөгдөж байгаатай холбогдуулан үндэсний бөхийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, бөхчүүдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулах, бөхийн барилдааныг зохион байгуулах эрх үүргийнхээ дагуу МҮБХ “Грийн шоу продакшн”-тай хамтран “Хийморь” төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Тус төслөөр шинэлэг хэлбэрийн, онц сонирхолтой, шагналын сан өндөр, бөх сонирхогчдын таашаалд нийцсэн энэ цагийн идэр залуу улс, аймгийн цолтой шилдэг бөхчүүдийн цуврал барилдааныг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Эхний барилдаанд Монгол Улсын харцага цолтой бөхчүүд оролцох бөгөөд барилдаан 2021 оны 03-р сарын 14-ний ням гаригт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Барилдах улсын харцага цолтой бөхчүүд 2021 оны 02-р сарын 25-ны өдрийн 15 цагт Монгол бөхийн өргөөнд барилдааны техникийн зөвлөгөөнд хүрэлцэн ирнэ үү.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Холбоотой мэдээ