Цар тахлыг хяналтанд амжилттай авсан орнуудаар Шинэ Зеланд, Вьетнам нэрлэгдлээ

2021-02-22 55

Цар тахлын туршид улс орон бүр өөр өөрийн бусдаас илүү арга хэмжээ авсан.

Шинэ Зеланд, Австрали, Тайвань зэрэг орнуудын удирдагч нар хурдан арга хэмжээ авснаараа олон улсад үнэлэгдэж байсан.

Шинэ Зеландад анхны тохиолдол бүртгэгдэхээс өмнө 2020 оны 2 сарын 3-нд аялал жуулчлал, олон улсын хилдээ хязгаарлалт тавьжээ.

Австрали Улс бусад орнуудаас чанга дүрэм журам гаргаж иргэдээ ердөө 4.8 км дотро явахыг зөвшөөрч байсан.
Тайвань Улсын хувьд 2003 оны САРС тахлын үеэр олон хүний амь нас эрсдсэн гашуун туршлагатай учраас коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээ яаралтай авсан.

Хятад, Камбож, Лаос зэрэг орнуудтай хиллэдэг Вьетнам 97 сая хүн амтай, 2500 гаруй тохиолдол батлагдаж, 35 хүн нас барсан.

Thinktank The Lowy Institute 1 сарын 28-нд 98 орныг коронавируст халдварын тахлын эсрэг хэрхэн арга хэмжээ авсан үзүүлэлтээр нь жагсаажээ. Жагсаалтыг Шинэ Зеланд тэргүүлсэн бол 98 орны 94-т АНУ орсон байна.

Холбоотой мэдээ