Өнөөдөр нэг зах, гурван худалдааны төв үйл ажиллагаагаа эхлүүллээ

2021-02-20 57

Засгийн газрын тогтоолоор 14 салбарын үйл ажиллагааг хатуу хөл хорионы үед хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний нэг нь хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдааны салбар. Учир нь, хөл хорионы хугацаанд хүнсний хомсдол үүсч, хүнсний дэлгүүрүүдийн лангуу хоосорч болохгүй тул хүнсний үйлдвэрлэл болон бөөний төвүүдийг нээх учиртай. Хоёрдугаар сарын 16-наас эхлэн 49 худалдааны төвийг үе шаттайгаар нээхээр төлөвлөөд байгаа юм. Гэхдээ иргэдийг гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс л хэрэгцээт бүтээгдэхүүнээ авахыг зөвлөж байгаа. Харин томоохон зах, худалдааны төвүүдээр зөвхөн хүнсний худалдаа эрхлэгчид үйлчлүүлж бараа бүтээгдэхүүнээ татан авах боломж олгож байгаа юм. Үүний дагуу өнөөдөр нэмээд нэг зах, гурван худалдааны төвийн үйл ажиллагааг эхүүлж байна.

Холбоотой мэдээ