Ангарагт газардсан NАSА-гийн робот анхны зургаа ирүүллээ

2021-02-19 56

Долоон сарын өмнө дэлхийгээс хөөрсөн робот 470 сая км зам туулж өнөө өглөө Ангараг гарагт амжилттай газардлаа. АНУ-ын сансар судлалын агентлаг( NАSА)-ийн Perseverance станц нь тэнд амьдрал оршиж байсан эсэхийг судлах юм. Хоёр жилийн хугацаанд Езеро гэгддэг эртний нуурын ёроол байсан хонхорт ажиллах зургаан дугуйтай дээрх станц газардсан даруйдаа хоёр ч гэрэл зураг илгээгээд байна.

Робот газардах ажиллагаа долоон минут үргэлжилжээ. Эхлээд аппаратын хурдыг бууруулахын тулд түүний шүхэр нээгдэж, өндөр температурын нөлөөллөөс хамгаалах зориулалттай бүрхүүл сална. Сүүлчийн шатанд газардуулагчийн тоормосны мотор ажиллаж эхэлжээ. Улмаар төхөөрөмжийг гаригийн гадаргуу дээр олсоор буулгав. Энэ бүх үйл явцыг автоматаар удирдсан юм.

Ангаргаас цуглуулсан дээжийг агуулах 40 ширхэг тусгай бортого уг роботод бий. 2026 онд эдгээр дээжийг авах өөр нэгэн аппарат дэлхийгээс хөөрөх аж.

Холбоотой мэдээ