Ажилтнуудын хандлага, ажлын бүтээмж нэмэгдүүлэх арга

2021-02-18 98

Албан байгууллагын үйл ажиллагаа, амжилт бүтээл нь ажилтнуудын хандлага, бүтээмжтэй салшгүй холбоотой байдаг.

Ихэнх хүмүүс бүтээмжийг цалин урамшуулалтай холбоотой гэж ойлгодог боловч энэ нь тодорхой хугацаанд л хүнийг маш идэвхтэй, бүтээмжтэй болгодог, харин урт хугацааны үр дүнд хүргэдэггүй байна. Харин ажилтнууд өдөрт найм буюу түүнээс дээш цагийг оффис дээрээ өнгөрүүлдэг тул бие махбодийн ая тухтай, сэтгэл санааны хувьд стресс бухимдал багасгахаар, эерэг нөлөө үзүүлэхүйц хүрээлэн буй орчныг тохижуулах нь ажилтнууд хоорондын харилцаа, хандлага, үр бүтээмжийг нэмэгдүүлэх шилдэг арга болох нь судалгаагаар батлагдсан байна.

Эх сурвалж: Shangri-La Centre

Холбоотой мэдээ