“Аппрентис ” шоуны ялагч 200 сая төгрөгийн цалин урамшуулал бүхий гэрээг үзэглэлээ

2021-02-15 68

Дэлхийн алдарт бизнесийн нэвтрүүлэг Аппрентис шоу Монголд анх удаа зохион байгуулагдаж, өөрийн залгамж халаа болох чадварлаг Гүйцэтгэх Захирал сонгон шалгаруулах Чэйрмэнээр олон түмнээ “Хас”-ын хэмээн алдаршсан, Монголын анхны гэх тодотголтой олон төслийг санаачлан хэрэгжүүлсэн, банк санхүүгийн салбарт 30 гаруй жил хүчин зүтгэж яваа, Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуяг ажилласан юм. Нэвтрүүлгийн үйл явц нийт 40 хоногийн туршид үргэлжилсэн бөгөөд нийт 1,000 гаруй хүнээс сонгогдон шалгарсан шилдэгийн шилдэг 14 оролцогч оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдлөө. 

Тэд ялалт, ялагдлын шатыг давж явсаар эцсийн тулаанд үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авч талцалд хүргэсэн Ц.Бархас, О.Энхжин нар өмнөх шатуудад нэвтрүүлгээ орхиод байсан ч эргэн ирэлт хийсэн нөхдийнхөө хамтаар 2 баг болон хуваагдаж ур чадвар, авхаалж самбаагаа уралдуулсны эцэст Ц.Бархас ялалт байгуулав.

Ийнхүү нэвтрүүлгийн ялагч Монголдоо тэргүүлэх финтек нэгдэл, 21 охин компанийн бүрэлдэхүүнтэй Ард Санхүүгийн Нэгдлийн удирдах албан тушаалд томилогдож, жилийн 200 сая төгрөгийн цалин урамшуулал бүхий гэрээг үзэглэлээ.

 

 

Ард Санхүүгийн Нэгдлийн тухайд цухас дурдвал, Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох зорилгынхоо хүрээнд 20 мянган хувьцаа эзэмшигчтэй болж, Группын хэмжээнд нийт харилцагчдын тоо 800 мянгыг хэдийн давжээ.

Хамгийн хурдтай өсөөлтийг үзүүлээд буй Ардынхан Монголын анхны блокчэйн технологид суурилсан АрдКойн урамшууллын оноог харилцагчдадаа үйлчилгээний урамшуулал болгон олгодог байна. Мөн “Анхны” Дижитал Арилжааны платформыг (DAX) бүтээснээр арилжаа идэвхжиж, АрдКойны үнэ цэн ч улам нэмэгдэн 420 гаруй мянган АрдКойн эзэмшигчтэй болоод байгаагаа олон нийтэд нээлттэйгээр зарлаад байна.

Заавал худалдаж авах шаардлагагүй, санхүүгийн үйлчилгээ авах болон Ард Апп ашиглаад л төвөггүй цуглуулж болох уг урамшууллын оноо олны анхааралд нэгэнт оржээ.

Холбоотой мэдээ