Шинэ серийн “азын” дугаар 350 сая төгрөг хүрчээ

2021-02-15 70

0001 УАР,  0011 УАР,  0041 УАР, 0071 УАР, 0101 УАР, 4141 УАР гэх мэт тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн азын дугааруудыг өнөөдөр /2021.02.15/-өөс эхлэх нээлттэй цахим дуудлага худалдаагаар худалдахаар болжээ.

Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарласан байна.

Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн Бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадоржоос тодрууллаа. Тэрбээр “Өнөөдөр тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн 10 азын дугаарыг нээлттэй цахим дуудлага худалдаанд оруулж байна. Үдээс өмнө 10, үдээс хойш 10 азын дугаарын цахим дуудлага худалдаа болно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.auction.transdep.mn вэб сайтаас авах боломжтой. Ирэх гуравдугаар сарын 11-нийг хүртэл өдөр бүр 20 азын дугаарыг худалдана. Уг цахим дуудлага худалдаа нь “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-д олон нийтийн сонирхдог дугаарыг нээлттэйгээр цахим дуудлага худалдаагаар худалдана гэдэг заалт орсон.

Холбоотой мэдээ