Тусгаарлалтаас зугтаж Налайхад очсон иргэний ойрын хавьтлаас халдвар илэрчээ

2021-02-11 58

Налайх дүүрэгт сүүлд батлагдсан нэг гэр бүлийн хоёр хүний ойрын хавьтлуудаас ахин гурван хүний хариу эерэг гарсан гэж тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс мэдээллээ.

Улмаар Бадрал гудамж, 10 шар, 39-р байруудыг тусгаарлаад байна.

Урьд нь батлагдсан хүмүүс нь БЗД-ийн 6-р хороонд Наркологийн эмнэлэгт эмчлэгдэж байсан иргэн халдвар авсны улмаас байранд нь хорио тогтоох үед тусгаарлалтаас зугтсан аж. Ийнхүү Налайх дүүрэгт ирсэн бөгөөд сүүлийн 14 хоногийн хугацаанд олон газраар явж, олон айлд зочилсон төдийгүй өглөө, оройд хот, Налайхын хооронд автобусаар ирж, очиж байсан өгүүлэмжтэй байжээ.

Хэдийгээр халдвар батлагдсан өдрөөс эхлэн дүүргийн шуурхай штаб, ЭМТ, бусад мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж тандалт, судалгааг хийж, ойрын болон дам хавьтлыг тогтоож тусгаарласан ч цаашид ахин хэдэн тохиолдол нэмэгдэхийг мэдэх боломжгүй байгаа аж.

Өнөөдөр мэдээлэгдсэн 3 тохиолдлуудын хоёрыг цэргийн төв эмнэлэгт тээвэрлэн хүргээд байгаа бол нэг тохиолдол нь зочид буудалд тусгаарлагдаж байсан хавьтлуудаас илэрсэн байна.

Тэдгээрийн тандалтын судалгааг хийж ойрын хавьтал болох 94 хүнийг тогтоон буудалд болоод гэрт нь тусгаарлаад байгаа бол дам хавьтлуудыг тогтоох судалгаа хийгдэж, тандалтын багийн шинжилгээ үргэлжилсээр байна.

Эх сурвалж: Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв

Б.Ирээдүй
АНГИЛАЛ

Эрүүл мэнд

ХЭЗЭЭ

8 минутын өмнө


ҮСГИЙН ХЭМЖЭЭ

Холбоотой мэдээ