ТӨВ ТАЛБАЙД ИРГЭН ӨӨРИЙГӨӨ ШАТААЖ, АМИА АЛДСАН ХЭРЭГ ГАРЛАА

2021-02-08 52

НЭМЭЛТ: 15.15 ЦАГ: 

Сүхбаатарын талбайд нэгэн залуу өөрийгөө шатааж амиа алдсан хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.БААТАРХҮҮ:

-Өнөөдөр 13:32 цагийн үед харамсалтай үйл явдал болсон. Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба зэрэг холбогдох газрууд шалгалтын үйл ажиллагаа явуулж байна. Болсон үйл явдлын камерын бичлэг гэх мэт зүйлийн нотлох баримтуудыг авч, мөн ойр орчимд нь байсан хүмүүсээс мэдүүлэг авч байна. Амиа алдсан иргэний цогцсыг задлан шинжилгээнд оруулахаар хүргүүлсэн. Тухайн иргэний биеэс 1987 онд төрсөн Э гэх иргэний үнэмлэх гарсан бөгөөд яг өөрийнх нь бичиг баримт мөн эсэхийг нарийн тодруулан шалгана. 13.32 цагийн үед үйл явдал болоход Сүхбаатарын талбайд ажиллаж байсан цагдаа нар түргэн шуурхай гүйж очин аврахыг оролдсон боловч харамсалтай нь галд шатсан байсан. Уг хэргийг тодруулахаар Цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж байна.

ТӨВ ТАЛБАЙД НЭГЭН ИРГЭН ӨӨРИЙГӨӨ ШАТААЖ, АМИА ХОРЛОЛОО

Сүхбаатарын талбайд 34 орчим настай залуу өөрийгөө шатаасан хэрэг өнөөдөр (2021.02.08) 13.00 цагийн орчимд гарлаа. Тухайн иргэн өөр дээрээ 5 литрийн усны савтай бензин асгасан гэх мэдээлэл байна. Иргэд дуудлага өгсний дагуу эмнэлгийн тусламж очсон ч хэдийнээ нас барсан байжээ.

Одоогийн байдлаар ямар шалтгаанаар өөрийгөө шатаасан нь тодорхойгүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллага шалгалтын ажилллагааг эхлүүлээд байна.

Холбоотой мэдээ