Загвар өмсөгч С.Эрдэнэцогтыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргийг прокурор руу шилжүүлжээ

2021-02-04 94

Олон нийтийн цахим сүлжээнд 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ганчимэг гэгч эмэгтэй өөрийн хамтран амьдрагч загвар өмсөгч Эрдэнэцогтод зодуулсан гэх мэдээллийг Инстаграм хуудастаа нийтэлж төд удалгүй устгасан ч олон нийтийн анхаарлын татсан билээ. Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух С.Эрдэнэцогт нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12.00 цагт хамтран амьдрагч Г-г зодсон гэх дуудлага мэдээллийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс хүлээн авсан. Ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, шүүхээр шийдвэрлүүлэх саналтайгаар 2 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүрэг дэх прокурорын газар уг зөрчлийн хэргийг шилжүүлсэн” гэх мэдээллийг өгөв.

Холбоотой мэдээ