Сэлэнгэ аймагт багш нар архидаж, төгсөх ангийн хоёр сурагчийг хүчирхийлсэн байж болзошгүй

2021-02-03 94
Нэгдүгээр сарын 25-ны шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоёр сургуулийн гурван багш архидан согтуурч, улмаар төгсөх ангийн хоёр сурагчийг хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарчээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэнэ. Дээрх асуудалтай холбоотой БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тайлбар өглөө.
Тэрбээр “Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан багш нарын хэргийн мэдээллийг авсан.  Энэ хэрэг намайг сайдаар томилогдохоос өмнө гарсан байна. Гэхдээ надтай хамааралгүй гэж хэлж байгаа юм биш. Нийт багш, сурган хүмүүжүүлэгчийнхээ өмнөөс уучлалт гуйж байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоёр сургуулийн багш нар нийлж, согтуурсан үедээ XII  ангийн хүүхдийг хүчиндсэн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэсэн.
Тиймээс цагдаагийн байгууллагаас нэмэлт мэдээлэл өгөх байх. Ер нь бол өмнөх Засгийн газар шинэ жишиг тогтоож огцорсон. Энэ тогтолцоо бүх төрийн албан хаагчдад хамаатай. Тиймээс алдаа гаргасан хүн хариуцлага хүлээнэ. Боловсролын салбарт ажиллаж байгаа нийт багш, ажилчдынхаа ёс суртахууныг сайжруулах шаардлагатай юм байна. Энэ бол сайд болсноосоо хойш хийж эхлэх хамгийн эхний ажил юм гэж харлаа” гэв.

 

Сэлэнгэ аймагт багш нар архидаж, төгсөх ангийн хоёр сурагчийг хүчирхийлсэн байж болзошгүй

Холбоотой мэдээ