Танилц: Д.Сумъяабазарын 100 хоногт хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлууд

2021-02-03 66

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын 100 хоногт хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг танилцуулж байна.

  • Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 95 мянган тонн түлш нөөцөлж, түлш борлуулах цэгийг 341-ээр нэмлээ.
  • Зорилтот бүлгийн 10 МЯНГАН өрхөд сайжруулсан шахмал түлш олгов.
  • Нийслэлийн хэмжээнд эвдэгдсэн нийт газрын 9.7 хувьд буюу 134.67 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийлээ. Биологийн нөхөн сэргээлтийг 22.28 га /112.39 га талбайд/ талбайд хийж гүйцэтгүүллээ.
  • Нийслэлийн хэмжээнд гүний худгийн усны чанарт иж бүрэн шинжилгээ хийж, чанарын хяналтыг цахимжууллаа.
  • Нийслэлийн ногоон бүсэд байгаль орчны хяналт хийх, байгаль хамгаалагчийн ажлын үр дүнг тооцох хяналтын нэгдсэн смарт системийг нэвтрүүллээ.
  • 2020 оны 11-дүгээр сараас хойш зам барилгын ажлын 10 комисс, зам засвар арчлалтын ажлын 34 комисс ажиллаж шинээр барьсан зам, хайш хашлага, гэрлэн дохионы арчлалт, замын нөхөөс, заадсын ажлуудыг гүйцэтгэн байнгын ашиглалтад хүлээн авлаа.
  • Нийслэлийн авто замын хөдөлгөөн, зохион байгуулалтыг сайжруулах судалгааны ажлуудыг хийж дуусав.
  • 56 МЯНГАН тээврийн хэрэгсэлд QR код бүхий зөвшөөрөл олгож, замын хөдөлгөөнд оролцох шинэ журмыг нэвтрүүлэв.

Холбоотой мэдээ