Цар тахалтай тэмцэхэд 1,7 их наяд төгрөг зарцуулна

2021-02-02 76

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг багасгахад улсын төсвөөс 2020 онд 2,4 их наяд төгрөгийн үйл ажиллагаа хэрэгжүүлсэн бол энэ онд төсвөөс 1,7 их наяд төгрөг зарцуулна.

Энэ тухай болон коронавируст халдварын цар тахлаас сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг багасгахыг Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн өчигдрийн ээлжит бус хурлаар хэлэлцэв.

Мөн Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос энэ хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэдгээрийн үр дүн, улсын төсөв, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцлаа.

Түүнчлэн, Монголбанк, СЗХ-ноос мөнгөний бодлогын хүү, банкуудын заавал байлгах нөөцийн хувийг тус бүр 6 хувь болгон багасгаж, иргэн, аж ахуйн нэгжийн авсан зээлийн төлбөрийг энэ оны 7 дугаар сарын 1 хүртэл хойшлуулах, орон сууцны хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг хойшлуулах, ЖДҮ, уул, уурхайн бус экспортыг дэмжин урт хугацаат дахин санхүүжилтээр зээлийн эх үүсвэр олгож байгаагийн үр дүн, цаашид эдийн засгийг хэрхэн үр дүнтэй идэвхжүүлэх талаар ээлжит бус хурлаар хэлэлцжээ. Untsug.Mn

Хуралд Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Д.Дуулал болон бусад албаныхан оролцлоо.

Холбоотой мэдээ