Нийгмийн Даатгалын Шимтгэл 2 хувиар нэмэгдэж 26 хувь боллоо

2021-02-01 75

Юуны өмнө НДШ-ийн хувь хэмжээ нэмэгдсэн хэдий ч одоогийн байдлаар таны цалинд шууд нөлөөлөхгүй гэдгийг хэлэх хэрэгтэй болвуу. Учир нь Засгийн газраас батласан хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх журмын дагуу ажил олгогчийн НДШ төлөлтөөс 3%, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс 2%-ийг тус тус хөнгөлөөд байгаа юм. Ингэснээр одоогийн байдлаар таны үндсэн цалингаас 10.5%-ийн НДШ (Ажил олгогчийн төлөх хувийг тооцохгүйгээр)  суутгах нь.

Эргэн сануулахад УИХ-аас 2030 он хүртэл Тэтгэврийн сангийн талаар баримтлах бодлогыг баталсан.

Уг бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг (НДШ) 2018 оноос 2.0%, 2019 оноос 1.0%, 2020 онд мөн 2.0% буюу нийт 5%-аар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байдаг ч 2020 онд цар тахлын улмаас үүнийг нэмэгдүүлээгүй байсан юм.

2020 онд хувь нэмэгдүүлээгүйгээр барахгүй Засгийн газраас цар тахлын үед аж ахуйн нэгжийн ажил олголтыг бууруулахгүй байхад дэмжлэг үзүүлэх зорилгоор НДШ-ийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн журмыг хэрэгжүүлээд байсан билээ. Ингэснээр Хувь хүний төлөх НДШ-ийн хувьд л гэхэд 2020 оны 4-өөс 9-р сарыг дуустал 9.5% хөнгөлөлт, 10-аас 12-р сарыг дуустал хугацаанд 4.5%-ийн хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамруулаад байсан юм.

Харин 2021 оны нэгдүгээр сараас Нийгмийн Даатгалын Шимтгэлийг 2%-аар нэмж 26% (Ажил олгогч-13.5%; Хувь хүн-12.5%) болгосноор шат дараатайгаар 5% нэмэгдүүлэх ажил үндсэндээ хэрэгжиж дуусчээ. Ингэхдээ мэдээж цар тахлын улмаас Засгийн газрын шийдвэрээр ажилчдын цалин хөлсийг бууруулахгүй олгох бодлогыг баримталж байгаа учир хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс 2.5% хөнгөлснөөр 10.5%-ийн шимтгэл төлөхөөр (Ажил олгогчийн төлөх шимтгэлийг тооцохгүйгээр) шийдвэрлэсэн аж.

Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, хугацаагаар

(үүнээс хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан хувь хэмжээ, хугацаа)

Он Сар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ НДШ-ийн % (Хуульд батлагдсанаар) Хөнгөлөлтөд хамрагдсанаар төлөх НДШ% НИЙТ НДШ%
Ажил олгогч Хувь хүн Ажил олгогч Хувь хүн
2018 1-12 сар            240,000 12 11 12 11 23%
2019 1-12 сар            320,000 12.5 11.5 12.5 11.5 24%
2020 1-3 сар            420,000                12.5           11.5 12.5 11.5 24%
4-9 сар 2 2 4%
10-12 сар 7 7 14%
2021 1-6  сар            420,000 13.5 12.5 10.5 10.5 21%
2021 7-12  сар            420,000 13.5 12.5 13.5 12.5 26%

Тайлбар: Дээрх хүснэгтэд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн ослын даатгалын 2% шимтгэлийг тусгаагүй болно.

Холбоотой мэдээ