Яагаад ууланд алхах хэрэгтэй Вэ?

2021-01-31 72

1) Яагаад ууланд алхах хэрэгтэй юм бэ?

Миний найз Энхжин (мундаг охин хайртай шүү чамд!) уушги нь өвдөх хандлагатай тул уушгаа хайрлаад , өөрийгөө хайрлаад найз нь тогтмол ууланд гарч байгаа гэдгээ хэлсэн юм. Ингээд уултай ойрхон ч амьдардаг, урьд нь ангиараа, найзуудаараа гарах үед их таалагдаж байсан юм чинь би нээрээ гарна гэж бодон эхлүүлж байсан юм. Эхэндээ бол заавал орой дээр нь гарна гэж чичирж дайраагүй. Гол нь тогтмол цагт тааваараа алхаж байгаад буух цаг болмогц буугаад байлаа. Ингээд байхад доорх зүйл анзаарагдсан. Үүнд:

  • Фитнесс, гүйлт зэргийг бодвол зогсолтгүй алхаад байх тул жигд хөлөрч жигд жингээ хасдаг.
  • Уушги задардаг. Уушги маань одоо л нэг бүтэн амьсгаа авч байгаа юм шиг санагдана шүү. Орчны тоосжилтоос болоод хамар дандаа л нэг юм тээглээстэй санагддаг байсан юм.
  • Сэтгэл маш тайвширч, бодож амжаагүй бодлуудаа цэгцлээд бууж ирдэг. Ууланд та нэг ч уурлаж хөмсгөө зангидсан хүн харахгүй. Нээрээ шүү. Тухайн долоо хоног нэг л бүтэмжтэй болж өгөөгүй, өөртэйгээ байж амжаагүй бол ууланд алхаад ирэхэд та уулнаас сэтгэлийн хүч, амар амгалан ч юмуу яг нэг юм аваад л бууна. Бүр мэдэрдэг юм шүү.
  • Ойрийн үед уулзаагүй найз нөхөд, өөрт чухал хүмүүстэйгээ ууланд хамт гарах урилга өгвөл үнэхээр сайн catch up хийнэ. Аль аль нь эрүүл мэндээ анхаарна хажуугаар нь найз нөхөд, чухалт хүмүүстэйгээ уулзаад авна гэдэг чинь юу вэ? (Энхжингийн мэргэн санаа)

2) Хэдэн цагт гарвал зүгээр вэ?

Улаанбаатарчууд эрүүл мэнд, гэр бүлдээ анхаардаг болсон тул амралтын өдөр бол майхан барьсан, хамт олноороо явж байгаа хүмүүс зөндөө. Хэрвээ амралтын өдөр алхахаар бол аль болох өглөө эрт гарвал зүгээр. Гэхдээ улирал улирлаараа өглөөний цаг дотроо бас нааш цааш болох юм шиг санагдав.

  • Өвөл: 10 цагаас гарвал зүгээр. Удлаа гэхэд 14 цаг гээд буугаад ирэх тул амралтын өдрийн үлдсэн цагаа өөр зүйлд зарцуулчихаж болно.

Холбоотой мэдээ