БАХАРХАМ МЭДЭЭ ХҮРГЭЕ!

2021-01-31 135

ЧД 15р хорооны хяналтын ажилчид ажил үүргээ гүйцэтгэж явахдаа тус хорооны жаргалантын 55ын 836 тоот айлд гал гарч буйг гаднаас нь харж мэдэн хаалгыг эвдлэн орж дотор байсан 2 том хүн мөн 2 хүүхдийн амь насыг нь аварч, галын дуудлага шуурхай өгч УОБын гал унтраах ангийг иртэл галыг намжаах арга хэмжээ авсан байна. Хяналтын ажилтан Наранхүү галын голомтруу орон гэрт үлдсэн бага насны хүүхдийг аварч гаргажээ. Хяналтын ажилтан Цэвэгсүрэн гал унтраах албаныхныг газарчлан авчирчээ. Энэ үед тус хорооны хяналтын ажилчид галын аюулыг намдаах үйл ажиллагаанд бүгд гар бие оролцсон байна. “Тавантолгой түлш” компаний хамт олонд талархал илэрхийлхийн сацуу бахархаж буйгаа илэрхийлж байна.

Холбоотой мэдээ