Уул уурхайн сайдаа иргэдийн ноогдол ашигт санаархахаа болино уу

2019-12-19 269

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос 1072 хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигч иргэн бүрт өгөх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан билээ.

Үүний дагуу өнөөдөр Эдийн засагч Л.Наранбаатар тэргүүнтэй ХЭЭАХХолбооноос ногдол ашгаа хуулийн дагуу олгох хүсэлтийг Эрдэнэс тавантолгой компанийн ТУЗ, ЗГХЭГ, УУХҮЯ-д хүргүүлсэн юм.

Гэтэл салбарын сайд Д.Сумъяабазар нь энэ үйл явдалтай давхцуулан хэвлэлийн хурал хийгээд”Энэ бол улс төржилт” хэмээн хээв нэг яриад сууж буй нь нэн харамсалтай.

Өргөдлийн байнгын хорооны хуралд нэг ч удаа суугаагүй эрхэм сайд уг нь төрд ард түмний төлөөлөл болж суугаагүй гэж үү.

Түүний сонгогдсон тойрогт хувьцаа эзэмшигч хамгийн олон буй.Хувьцааны ногдол ашгаа авхыг хүсч гарын үсгээ зурж ирүүлсэн иргэдийн нилээдгүй хувь нь СХД-ийн иргэд сонгогчид байгаа юм.

Тэрээр хувьцааны ногдол ашгаар төмөр зам тавьж, баяжуулах үйлдвэр барих ёстой гэж хэлж буй нь өөрөө иргэдийн өмчийг төр нь бүдүүлгээр дээрэмдэн авч захиран зарцуулна гэсэнтэй агаар нэг юм.

Учир нь ногдол ашгийн 1 төгрөг байсан ч хувьцаа эзэмшигчийн хувийн өмч.Тэд энэ өмчөө өөрсдөө захиран зарцуулах эрхтэй.Өөр хэн ч биш.

Харин тэр зорилтот бус төмөр замаа, баяжуулах үйлдвэрээ Засгийн газрын мэдлийн 85 хувиар барьж байгуулах ёстой байдаг юм эрхэм Сайдаа!

 

 

Холбоотой мэдээ