“Элийрэгч” Ц.Уянга: Ерөнхийлөгч Х.Баттулгыг “4-р ангийн боловсролгүй золбин банхар”-аар дуудав

2020-12-11 759

Олон нийтийн сүлжээнд олон дагагч хийгээд бичлэгийг сэдэв, даац, донж төрхөөрөө байлдан дагуулагчдын нэг нь өөрийгөө элийрэгч хэмээдэг Ц.Уянга.

Тэгэх тусмаа поп улс төрчдийн эсрэг даацтай, зоригтой дуугардаг тэрээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг “4-р ангийн боловсролгүй золбин банхар” хэмээн тодотгоод телевизээр монгол бичгийн хичээл зааж байгааг буруушаав.

Тэрээр өмнө нь Ерөнхийлөгчийг Жонхуу хэмээн хочилж 2 сая төгрөгийн торгуульд унаж байсан.

Гэвч түүний торгуулийн мөнгийг жиргээний анд нөхдүүд, сошиал фенүүд нь ядах юмгүй босгож орхисоныг дуулгах хэрэгтэй. Эндээс элийрэгч хэр их фанатуудтай, түүний жиргээ хэр моодны болохыг харж болохоор байгаа юм. Үгүй ядахдаа л өөрийгөө Элийрэгч гэж зоригтойгоор нэрийдэж чадах хүн бидний Монголд хэр олон билээ.

 

 

eh surwalj  tac.mn

Холбоотой мэдээ