ШУУРХАЙ: Дөнгөж сая Морингийн даваанд согтуугаар осол гаргаад зугтсан 617*УНД Toyota Harrier маркын автомашины жолоочийг эрэн сурвалжилж байна

2019-12-18 560

Дөнгөж сая Морингийн даваанд согтуугаар осол гаргаад зугтсан 617*УНД Toyota Harrier маркын автомашины жолоочийг эрэн сурвалжилж байна

Хан-Уул дүүргийн 14-р хороо Морингийн даваан дээр өнөөдөр орой 19 цагийн орчимд 617*УНД Toyota Harrier маркийн машины жолооч иргэн Э согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эсрэг урсгалруу сөрөн орж зам тээврийн осол гаргажээ. Үйл явдал өрнөхдөө эсрэг урсгалд явж байсан Цагаан өнгийн Гранд Марк 2 машиныг мөргөн замаас түлхэж гаргахын сацуу тухайн замын орчим явж байсан явган зорчигчийг ноцтой гэмтэл учруулжээ. Гэмтсэн иргэдийн биеийн байдал маш муу байгаа бөгөөд ослын газраас зугтаасан иргэн Э г эрэн сурвалжилах үйл ажиллагаа эхлэлээ.

Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар иргэн Э нь одоо нь эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд осол гаргах үед өөрийн өмгөөлөгч гэх хүнтэй хамт явж байсан байна. Осол гаргамагцаа хэргийн газарт өмгөөлөгч Х г авто машиндаа орхиж зугтаажээ. Иргэн та иргэний үүрэгээ ухамсарлан тухайн этгээдийг үзэж харсан буюу таньж мэддэг бол цагдаагийн байгуулгад хандана уу. 

Холбоотой мэдээ