RT: ЦӨӨН ХҮН АМТАЙ, ДАЛАЙД ГАРЦГҮЙ МОНГОЛ УЛС ДОТООДОД “КОВИД-19” БҮРТГЭГДЛЭЭ

2020-11-12 94
Коронавирусийн цар тахал эхэлснээс хойш Монгол Улсад анх удаа дотооддоо халдвар алдлаа. ОХУ-аас бараа тээвэрлэж ирсэн ачааны машины жолооч болон түүний эхнэр коронавирусээр халдварласан болох нь батлагдсан тул хол хорио тогтоогоод байна. Жолоочтой холбоо тогтоосон 24 хүнийг шинжилгээнд хамруулж, тусгаарлаад байгаа аж. Монгол Улсын Улсын Онцгой комиссоос мэдээлснээр жолоочийн хоёр хамаатнаас мөн коронавирус илрээд байгаа юм байна. Түүнчлэн тухайн халдвар тээгч урлагийн тоглолт үзсэн бөгөөд тоглолтыг 3000 хүн оролцсон болох нь тогтоогджээ. Ийнхүү тухайн тоглолт үзсэн хүмүүсийг шинжилгээ өгөхийг улс орон даяар уриаллаа. Нийслэл Улаанбаатар хотод зорчих хөдөлгөөн хааж, бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг зогсосон нь ард нийтийг сандруулаад байна. Цөөн хүн амтай, далайд гарцгүй энэ улс дотооддоо халдвар бүртгэгдээгүй байсан юм. Монгол Улсад халдвар тархах эрсдэл өндөр байсан учраас нэгдүгээр сараас эхлэн Хятадтай хиллэдэг өмнөд хилээ хаасан юм. Тус улсад одоогийн байдлаар коронавируст халдварын 382 тохиолдол бүртгэгдэж, нэг ч хүн эндээгүй байна.

Холбоотой мэдээ