ХЯЗГААРЛАЛТАД ОРООГҮЙ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУД БИЕИЙН БАЙЦААЛТ, АЖЛЫН ҮНЭМЛЭХЭЭ БИЕДЭЭ АВЧ ЯВАХЫГ АНХААРУУЛЛАА

2020-11-12 250
Монгол Улс түүхэндээ анх удаа “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжиж Монголын Улсын Засгийн газрын 2020 оны 178-р тогтоолыг гаргасан. Уг тогтоолын хүрээнд: Нэр дурдсан зарим байгууллагын ажилтнууд ажлын үнэмлэх, биеийн байцаалтаа биедээ авч явахыг анхаарууллаа. УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг: “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлд салбар бүрийн сайд нар хяналтаа хийж, ажиллаж байгаа хувийн хэвшил болон төрийн зарим байгууллагуудад шаардлага, хариуцлагыг хүргүүлж ажиллахаар хуралдах гэж байна. Цагдаа, хуулийн байгууллагууд хатуу шаардлага тавьж ажиллахаар нэмэлт хүч гарч байна.Та ажиллах шаардлагатай байгууллагын ажилтан бол ажлын үнэмлэх, биеийн байцаалтаа авч гарна уу!” гэв.

Холбоотой мэдээ