Согтуу жолооч цагдаа дайрч амийг нь хохироосон хэрэг гарлаа

2020-11-05 180
Энэ сарын 4-5-нд шилжих шөнө согтуу жолооч ажил үүргээ гүйцэтгэхээр явж байсан цагдаагийн алба хаагчийг дайрч, амийг нь хохироосон харамсалтай хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарчээ. Тодруулбал, цагдаагийн ахмад 32 настай А ажил үүргээ гүйцэтгэхээр явж байхдаа машиныхаа дугуйг солихоор тээшний хэсэгт зогсож байх үед нь согтуу жолооч мөргөж, амийг нь хохироосон зам тээврийн осол гарсан байна.

 

Холбоотой мэдээ