СҮНЭЭГИЙН ХОЙД ААВД ТҮҮНИЙГ БОЛОН ЭЭЖИЙГ НЬ ХУТГАЛСАН ХЭРГЭЭР 12,5 ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО

2020-11-05 277

Иргэн Б.Сүндэръяа буюу Сүнээ гэх бүсгүйтэй холбоотой мэдээлэл нийгмийн сүлжээнд гарч байх үеэс түүний хойд аав О.Тамирын талаарх мэдээлэл мөн ил болж эхэлсэн. Тодруулбал, О.Тамир нь Сүнээг болон түүний ээжийг хутгалсан хэргээр шалгагдаж байгаа хэрэг мэдээлэгдсэн билээ.

Тэгвэл уг хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, О.Тамирт 12.5 жилийн хорих ял оноосон байна.

Тэрбээр хамтран амьдрагч эмэгтэйгээ хутгалахаас гадна өөр хүмүүсийн биед хохирол учруулсан хэргээр шүүгджээ.

Холбоотой мэдээ