Фантастик Продакшныхан Хятадуудад Эх оронч хариу өгсөн байна

2020-10-23 166

“Фантастик” продакшны уран бүтээлчдэд БНХАУ-ын кино найруулагчаас хамтран ажиллах санал ирүүлжээ. Гэвч тус саналаас “ФАНТАСТИК” татгалзсан байна. Учир нь хятадын найруулагчаас ирүүлсэн “Номонханы цуст тулаан” гэх киноны зохиол нь түүхийн үнэн бодит үйл явдлыг гуйвуулсан агуулгатай байжээ.

Тус продакшны зүгээс “Хэдийгээр энэхүү зохиол нь уран сайхны киноных боловч бид Монгол Улс, үндэстний түүхийг гуйвуулах, соёлыг үгүйсгэх хандлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул саналаас татгалзаж байна” гэх хариуг босоо монгол бичгээр бичин хүргүүлсэн байна.

Холбоотой мэдээ