Циркчид: Дэлхийд үнэлэгддэг биднийг Монголын төр нохой шиг үзэж байна

2020-10-23 103

Өнөөдөр 300 циркчин хуучин циркийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс АСА циркийг хувьчилж, засвар хийх нэрээр циркийн манежийг хуулж, хүзүүвчийг аван дахин циркийн зориулалтаар ашиглах боломжгүй болгосонд бухимдаж байгаагаа илэрхийлсэн юм.

Тэдний зүгээс Монголын циркчдэд дотоодын зах зээл байхгүй болсон, зөвхөн гадаад зах зээл л үнэлдэг. Манай циркийн урлагаас өөр ямар ч мэргэжлийг гадаадад хүлээн зөвшөөрөөгүй. Өөр ямар ч урлаг гадны оронд ингэж өндөр аваагүй. Дэлхийн 150 гаруй орноос монголчууд бид 3-т жагсаж байгаа. Гэтэл төр засаг нь биднийг нохой шиг үзэж байна гэсэн юм.

Мөн тэдний зүгээс циркийн байртай болохыг 13 жил хүлээсэн тухайгаа хэлж Соёлын сайдыг энэ ажлыг улам эрчимжүүлж өгөхийг хүсэж буйгаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ