Н.Номтойбаярыг Цагдан хорих 461 дүгээр ангиас 417 дугаар анги руу ялыг нь эдлүүлэхээр шилжүүлжээ

2020-10-23 484

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцэж, анхан шатны шүүхээс оноосон 5,5 жилийн ялыг нь хэвээр үлдээсэн билээ. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсонтой холбоотойгоор Н.Номтойбаярыг Төв аймгийн Мөнгөнморьт сум дахь ШШГЕГ-ын харьяа 417 дугаар ангид  ялыг нь эдлүүлэхээр шилжүүлжээ.

Өнгөрсөн хугацаанд түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан билээ.

Н.Номтойбаяр нь ХНХ-ийн сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал, мэргэжилтэн Б.Баттөгс нартай хамтран төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлаа нэг ч удаа хийгээгүй мөртлөө хийсэн мэтээр баримт бүрдүүлэн найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3,9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэхдээ эрх мэдлээ урвуулсан гэм буруутай гэж шүүхээс үзсэн билээ.

Холбоотой мэдээ