ЛАБОРАТОРИ 23 ДУГААР СУРГУУЛИЙН ГАДААД ХЭЛНИЙ ӨДӨРЛӨГҮҮД АМЖИЛТ , БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН БОЛЖ БАЙНА

2022-05-09 32

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургуулийн гадаад хэлний нээлттэй өдөрлөг болж хүүхдүүд сурсан мэдсэн мэдлэгээ бататган, урлаг, соёлын үзүүлбэрийг эдгээр өдрүүдэд сонирхуулсаар байна.  Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль нь орос, япон, англи, солонгос, хятад, герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай. Сурагчид 3 дугаар ангиасаа эхлэн гадаад хэл үзэж судалдаг. Гадаад хэлний өдөрлөгөөр сурагчид суралцсан эрдэм мэдлэгээ хуваалцаж, тухайн улс орны түүх соёл, ёс заншил, дуу шүлэг, хоол, хувцас, тоглоом наадгай зэргийг эцэг эх, найз нөхөд, олон нийтэд танилцуулж эрдмийн баяр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Энэ удаад яяНийслэлийн Ерөнхий боловсролын Лаборатори 23 дугаар сургууль– ийн Солонгос хэлний өдөрлөгт БНСУ-аас Монголд суугаа элчин сайдын яамны 2-р нарийн бичгийн дарга Жон Пил Хён Солонгос хэлний сурагчдын урлагийн тоглолтыг үзэн хүүхдүүдийн солонгос хэл сурч хөгжсөнийг бишрэн магтаж маш өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ