САЙН ЧАНАРЫГ ХАШАА , ТӨМӨР ХИЙЦИЙГ “ БОР ГАЛУУТ НУУР “ ХХК ТАНД БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЖ БАЙНА

2022-03-15 61

Чанартай найдвартай шинэлэг санаа төгс шийдлээр хэрэглэгчиддээ хүрч үйлчлэх эрхэм зорилготой “Бор галуут нуур”  ххк нь ачаа тээвэр , зуслангийн хашаа хайс бүх төрлийн төмөр хийцийн чиглэлээр 2016 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна.  Урин дулаан цаг ирж байгаа энэ үед эрхэм та зуслангийн болон албан байгууллагынхаа хашаа хайс, цонхны хаалт болон авто гаражийн хаалга зэргээ чанартай хамгийн гол нь найдвартай албан байгууллагаар хийж гүйцэтгүүлэхийг хүсвэл тус компанийн хамт олныг зорихыг санал болгож байна.  “Бор галуут нуур “ ххк-ий хамт олон нь байгуулагдсан цагаасаа хойш 150-200 орчим иргэд албан байгууллагын төмөр хийцийн хашаа хайсыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байгаа бөгөөд тус компаниар үйлчлүүлсэн иргэдийн сэтгэгдэл ч үүнийг гэрчилж байна.

Цаашлаад хэрэглэгчдийнхээ сэтгэлд нийцсэн төмөр хийцийн хашааг чанарын өндөр түвшинд , хамгийн гол нь гэрээнд заасан цаг хугацаандаа хийж гүйцэтгэж байгаа нь олон иргэдийн талархалыг хүлээгээд байгаа юм.  Мөн “ Бор галуут нуур “ ххк-ын удирдлагууд нийгмийн хариуцлагын хүрээнд 20 орчим залуусыг байнгын ажлийн байраар , 10 гаруй залуусыг гэрээт байдлаар хөдөлмөрийн хуулийн дагуу ажиллуулан нийгэм дэх ажлийн байрны тоог ч бас нэмэгдүүлж байгаа нь сайшаалтай.  Хамгийн гол нь тус компанийн хийсэн хашаа зэвэрдэггүй сайн чанарын материалаар хийгдэж байгаа бөгөөд өөрсдийн хийсэн хашаа болон бусад төмөр хийцэндээ баталгаат хугацааг мөн адил олгож байна.  Тиймээс иргэд , аж ахуй нэгж та бүхэн чанартай баталгаатай төмөр хийцийн үйлчилгээг “Бор галуут нуур “  ххк-аас авахыг зөвлөж байна

https://www.facebook.com/chas.mn/videos/333110515525176

 

Холбоотой мэдээ