Ха р тамх и н ы гэмт хэрэгтэй тэмцэх ёстой алба хаагч нь өөрөө гадаадаас ха р та м хи оруулж ирсэн хэрэгт холбогдсон

2021-08-16 121

Өдгөө 100 жилийн ойгоо угтаж буй цагдаагийн байгууллага зарим нэг алба хаагчдаасаа болж нэр хүнд муутай болж байгаа билээ.

Өөрөөр хэлбэл даргаасаа эхлээд цэрэг хүртлээ АТГ, тагнуулын байгууллагад шалгагдаж барцадтай 100 жилийн ойгоо угтаж байгаа болохоор цагдаагийн нэр хүнд унаж байна.

 

Тухайлбал, Цагдаагийн Ерөнхий газрын Ха р  тамхита й  тэмцэх газрын алба хаагчаар ажиллаж байгаад өдгөө Орхон аймгийн цагдаад ажиллаж буй цагдаагийн ахдах дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрах Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаа ажээ.

Түүнийг ЦЕГ-ын Ха р тамх и тай тэмцэх газарт ажиллаж байхдаа ха р тамх и н ы хэрэ г т  холбогдсон байж болзошгүй гэж үзэн шалгаж эхлээд байгаа аж.

Эх сурвалжийн хэлж байгаагаар буй цагдаагийн ахдах дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрахад Эрүүгийн хуулийн 20.7.3.3-д зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

Ха р  тамх и н ы  гэмт хэрэгтэй тэмцэх ёстой алба хаагч нь өөрөө гадаадаас ха р  та м хи  оруулж ирсэн хэрэгт холбогдсон нь өөрөө үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал тул Тагнуулын ерөнхий газраас хэргийг маш нууцын зэрэгтэй шалгаж байгаа юм.

Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар, цагдаагийн дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрахыг 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдөр бусадтай бүлэглэн баруун Африкаас олон улсын шуудан илгээмж ашиглан сэтгэцэ д  нөлөөт “мөс” гэх нэршилтэй бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгтэй холбоотойгоор шалгаж байгаа аж.

Хэрвээ цагдаагийн ахлах дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрахыг шүүхээ с гэм буруутай гэж үзвэл таваас 12 жил хүртэл хори х я л оноох болно. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд Мансууруула х  эм, сэтгэцэ д нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тухай заасан бөгөөд цагдаагийн алба хаагчийг шалгаж буй зүйл ангид “Хориглосо н мансууруула х эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хори х я л шийтгэнэ.”гэж заажээ.

Дашрамд мэдээлэхэд, Цагдаагийн ерөнхий газрын Ха р  тамхита й тэмцэх газраас энэ оны эхний хагас жилийн байдлаар 76 хэрэгт 143 хүн холбогдуулан шалгаж байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 34 хувь, холбогдогч 21 хувиар тус тус буурсан. Эд мөрийн баримтаар хураагдсан бодисын хэмжээ харин өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс Монгол Улсын хилээр мансууруула х  эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар нэвтрүүлэх зургаан гэмт хэрэ г  бүртгэгдэн шалгагдаж байна.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

Холбоотой мэдээ